Манай ажлын хүн Казакстан Улсын Нийслэл Астана хотод хотод албан ажлаар айлчлаад ирэхдээ хэд хэдэн зураг авсан байна. Казакстан нь Улсынхаа нийслэлийг Алма-Ата-аас Астана руу нүүлгэсэн бөгөөд Алма-Ата -г бодвол сүүлд баригдсан хот юм. Манай улс 1992 онд батлагдсан Үндсэн хуулиндаа Улсын нийслэл бусад нь аймаг байна гэсэн тэнэг юм оруулаад. Тэрнээс болоод хуучин аймгийн төвийн хот нь сум болчихсон. Үүнийг би хөгжлөөрөө нэг шат ухарсан гэж хувьдаа үздэг. Эрдэнэт хот чинь Орхон аймагийн Баян-Өндөр сум, Дархан хот Дархан-Уул аймгийн Дархан сум шүү дээ . Манай улсын одоогийн Ерөнхийлөгч нэгэн цагт Хар хориныг Хот болгон хөгжүүлнэ, цаашдаа улсын нийслэл болгоно, би тэнд амьдарна гэж байсан. Бас л хошгоруулж байж дээ. Уг нь Хар Хорин-ыг хот болгож юун болохгүй байхав дээ. Үндсэн хуулийг хүн л батласан болохоор бас өөрчилж болно ш дээ. Жишээ нь Астана-г хар л даа.
Monday, June 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Very interesting!!
ReplyDelete