Wednesday, November 17, 2010

Ард Аюуш

Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Дархан Бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг төржээ. Тэрээр «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж удирдан хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн байна. Бичигт феодалын дарлалыг эсэргүүцэн засаг ноёдын бурангуй байдлыг илтгэсэн байх агаад 165 хүн нэрээ тойруулан бичсэн байжээ. Мөн л ийн тэмцсэний нь төлөө «есөн эрүү» шүүлтээр тамлан зовоогдож давж гарсан хүн юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ. /эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/ард_аюуш/

Өмнөх нийтлэл дээрх 9н эрүүг давсан гэж бодохоор мань эр маш их тэвчээртэй хүн байсан байна шүү. Түүний тухай кинон дээр нэг л их модтой газар дугуйлангаа байгуулж байгаа гардаг. Бодит байдал дээр цэцэг сумын хажуудах Цэцэг нуурын хойхно талын толгод хойд энгэрт хаанаас ч хүн ирэхэд харагдахуйц газар заргын бичгээ үйлдсэн юм байна лээ. 2004 онд байхаа даа тус суманд ажлаар очихдоо нутгийн хүнээс сонсож, тэр толгод дээр очиж байсан юм. 1959 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгийн төвд түүний хөшөөг босгосон юм байна лээ. Түүний хөшөө:





No comments:

Post a Comment