Friday, June 4, 2010

Тарваганы боодог

Одоогоос бараг 5 жилийн өмнө Монгол улсад маань хаа сайгүй байсан тарвага маань хужаа ах нарын /нөгөө талд нь тэд нарт бэлдэж өгдөг хулгайн анчид, анчид гэж дээ хүйс тэмтрэгчид/ буянаар ховордож бараг л Улаан номонд орох дөхсөн дөө. Тэр үед Засгийн газраас хожимдсон ч гэсэн тарвага агнахыг хориглосон билээ. Тэгээд зуны дэлгэр сайхан цагт тарваганы боодог иддэг үе маань өнгөрч дээ. Хэзээ тарвага нь өсч үржээд ангийн улирал эхэллээ гээд хулгайгаар биш чөлөөтэй агнаж иддэг болох юм бол доо гэж. Хөдөө орон нутагт хангайн буян гээд хааяа нэг агнах явдал байна. Би харин хаврын цагт үржлийн үеэр нь агнахыг ихэд буруутгадаг билээ. Үүнээс болж ховордсон гэж бодож байна.

No comments:

Post a Comment