Sunday, June 27, 2010

England lost the match

Английн шигшээ азгүй гэдэг нь үнэн юм даа. Гэхдээ азгүй гэхээсээ илүү Германы шигшээгээс муу байлаа. Ялангуяа төвийн хамгаалалт их сул юм. Бөмбөг эзэмшилт эхний үед 62 хувь, нийт дээ 55 хувь байх юм. Худлаа нухаад л байдаг юм шиг байна доо. Дэлхийн хэмжээний одууд байгаад байгаад хэрэг алга. Наад захын жишээ: Стивен Жерард (30 нас), Франк Ламбард (32 нас) , Жон Терри (30 нас ), Уайн Рууни (25 нас), Ашли Коул (30 нас) гээд л. Реал мадридын одууд шиг. Сайн тоглогч нар нэг дор байхаар өөрөө гялалзмаар санагддаг юм байлгүй дээ. Английн одууд хөгширч дээ хөөрхий. Ялангуяа Уайн Рууни, Барри (29 нас) нар их муу тоглосон. Өмнөх дэлхийн аварга-д Рууни бас баг аа алсан шүү дээ. Оронд нь Кроуч (29 нас)-ыг тоглуулахгүй хэхэ. Урагвайн шүүгч тэдний хожигдолд их тус хүргэлээ. Хэрвээ 38 минутад Франк Ламбард-ын цохисон бөмбөгийг тооцсон бол тоглолт хаашаа эргэхийг би таашгүй бас Балхжав ч таашгүй.

ENGLAND LOST.







No comments:

Post a Comment