Wednesday, June 23, 2010

Go England Go

Английн шигшээ баг Дэлхийн аваргын С хэсгийн сүүлийн тоглолтоо Орос ах нарыг дэлхийн аваргаас мулталсан Словены шигшээтэй тоглож тоглолтын 23 дах минутад Тоттенхам багийн довтлогч Жермайн Дефо-гийн хийсэн гоол-ын ачаар шигшээ 16-д шалгарлаа. Бөмбөг эзэмшилт болон довтолгоо эсрэг багийг бодвол сайн боловч дөнгөж нэг л бөмбөг хийлээ. Уг нь сайн тоглоно гэж байсан Рууни -ийн цохисон бөмбөг шон оноогүй орсон бол ч....
Нөгөө тоглолт болох АНУ-Алжирын тоглолтын 90+1 минутад АНУ гоол хийдэг юм даа. Ингээд хэсгээсээ АНУ нэгээр, Англи хоёроор гарлаа.
Одоо Английн шигшээ D хэсгийн нэгээр гарсан Герман машинуудтай шигшээ 8-д үлдэхийн төлөө 27-нд тоглоно доо. Энэ тоглолтод хожиж чадвал 4-т үлдэхийн төлөө Аргентин-Мексик-ийн аль хожсонтой тоглоно. Хэцүүхэн тоглолтууд хүлээж байна даа. Английн Шигшээ-г

GO ENGLAND GO






1 comment:

  1. одоо сэтгэгдлийг чинь сонсмоор байх юм ;)

    ReplyDelete