Телевизортой такси. Зорчигчдийнхоо тав тухтай байдлыг хангах гэснээсээ илүү бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах зорилгоор телевизор суурилуулсан бололтой. Даанч хэлийг нь мэдэхгүй юм. Ямар ч байсан хоолны газрын реклам л яваад байна лээ. Улаанбаатар хотын их түгжрээнд такси үйлчилгээ явуулж байгаа компаниудад сурталчилгааны байгууллагууд мөнгө төлж ийм үйлчилгээ удахгүй үзүүлж эхлэх байх гэсэн өөдрөг сэтгэлтэй байя. Яагаад болохгүй гэж. Интернеттэй автобус явж байхад. Гэхдээ одоо хотод маань такси үйлчилгээний компаниудаас илүү халтуурынхан ихэвчлэн таксины үйлчилгээг бидэнд хүргэж байгаа болохоор эхлээд такси үйлчилгээний компаниуд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болох хэрэгтэй байх.
Thursday, November 11, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
Би ийм таксид суувал хамгийн түрүүнд:
ReplyDelete- Наадхаа унтраа! гэнэ. Солиорчихсон юм, 3,14z. Хүн тайван байлгахаа байсан хаашаа янзын цаг ирээ вэ?
Нөгөө талаас, нэг хэвийн текст жаахан байж байгаад давтагдах нь ойлгомжтой. Тэрийг нь жолооч байнга сонсоно гэхээр өрөвдмөөр