Tuesday, November 30, 2010

Хоолны цэс (хэл)

Энэхүү хоолны цэсний зөвхөн нэг хуудсанд нилээн хэдэн үг үсгийн алдаа байх юм аа. Үүнийг бичсэн хүн Монгол хэлний хичээлдээ олигтой дүн авч байгаагүй байх. Харваас илт.



Энэ хоолны цэсэнд дурдсан үг үсгийн алдаа бол одоогийн нийгмийн наад захын жишээ шүү дээ. Яагаад одооны хүүхдүүд монголоор бичихдээ ингэж их алдаад байна. Хуучин соц нийгмийн үед хүмүүжсэн хүмүүс бага алдаад байна. Үүнийг би зүгээр л Боловсролын тогтолцооны гажуудал гэж үзэж байгаа. Өмнө нь нэг л стандартын дагуу нэг л зохиогчтой сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлдэг байж. Одоо сурах бичиг зохиох, нийлүүлэх сонгон шалгаруулалт зарладаг болсон чинь өөрсдийгөө их бичгийн хүмүүн гээд бодчихсон хүмүүс /надаас илүү л дээ/ сурах бичиг зохиож, тэрийг нь хянах ёстой редакцийн комисс нь шалгана гэж гурилдаад өнгөрдөгөөс болж алдаатай сурах бичиг нийлүүлэгдэж байгаа нэгэн шалтгаан. Нөгөө шалтгаан нь багш нарыг үнэлэхдээ сурагчид нь муу гараад байвал хичээл заах чадваргүй, мөн хүүхдүүд хэтэрхий ардчилалтай болоод багш загнавал ээ базарваань "зааж чадахгүй байж загналаа энэ тэр" гээд дээд байгууллагад нь мэдээлчихдэг тул цалин, урамшуулалаасаа хасуулах цаашлаад ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авагддаг болохоор "Илжигний чихэнд алт хийсэн сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ" гэдгийн үлгэрээр хичээлээ заадаг байх гэж би ойлгоод байгаа.

Хэрвээ ерөнхий боловсролын мэдлэг олгох гэж л байгаа бол сураагүй, мэдээгүй, хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдэд муу /одоогийнхоор F/ тавьж, сурч чадахгүй бол суртал нь анги улираах л хэрэгтэй.

Крилл бичгээс гадна бид бүгдээрээ өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ хүн бүр сурья. Ангийн анд маань " Аливаа үндэстэнийг мөхөөх хамгийн эхний арга бол бичгийн соёлыг мөхөөх юм." гэж нэгэн их хүн хэлсэн байдгийг надад дамжуулсан юм.

"ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВ БАЙХАД ХЭН БАЯН-МОНГОЛ БАЯН"


1 comment:

  1. Үнэхээр анхаарлын тэмдэг гурван ширхэг тавихаар асуудал хөндсөн байна. Кирил бичгээр уншиж бичихээр үндэстний хэлний үгийн үндэс алдагдаж бичсэнээр нь уншдаг болох аюултай гэж байсан. Тийм болохоор нөгөө сайхан эгшиглэнт хэл маань хатуу хөрөөний хэл шиг болон хувирч байгаа юм. Өвөг дээдсийнхээ бичгээр бичиж уншицгаая!

    Нийгэмд байгаа жирийн шахуу болсон иймэрхүү муу үзэгдлийг сайн дэлгэж таниулаарай. Баярлалаа

    ReplyDelete