Wednesday, November 10, 2010

Хуванцар сав

Улаанбаатар хотод хуванцар савны үйлдвэр ер нь байдаг болов уу. Ундаа, усны хуванцар савыг хүмүүс түүгээд л байдаг даа. Түүхий эд авах цэгүүд худалдаж аваад урагшаа гаргадаг юм болов уу. Урд ч яахав үйлдвэрлэл хөгжчихсөн газар болохоор хаягдал хуванцар савыг буцааж аваад боловсруулаад хэрэглэдэг. Манай түүхий эд авах цэгүүд авсан хаягдал хуванцар саваа машинаар л зөөдөг шүү дээ. Урд чинь мотоциклээр ингээд зөөдөг байдаг юм байна ш дээ. Гэхдээ тээвэрлэж яваа хүнд ёстой хэцүү байх аа даа. Сагсайтал нь ачина гэж үүнийг л хэлэх байх.




No comments:

Post a Comment