Monday, October 4, 2010

Phalacrocorax carbo

Phalacrocorax carbo буюу монголоор тураг гогой нь гогойныхон төрлийн усны шувуу бөгөөд Еврази, Австрали, Африкад амьдардаг юм байна.
Биеийн жин 1.5-5.3 кг хооронд бүртгэгдээд байгаа ба дундажаар 2.6-3.7 кг байна. Биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см юм. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд цагаан толботой байна.

Тураг гогой сүргээрээ цуглах хэд хэдэн газартай байх ба тэндээ унтаж амран, түр амсхийдэг. Үүр цайхад идэш тэжээл олохоор ниснэ. Үржлийн улиралд хэдэн арав, эсвэл хэдэн мянгаар сүрэглэдэг. Тэд голдуу усны эргийн өндөр байц хад, модонд хатсан мөчир, далайн замаг зэргээр үүрээ засах ба 3-4 өндөг гаргана. 1 сар орчим дараад ангаахай гарах ба 40-50 хоноод бие даадаг ажээ.

Төрөл бүрийн загасаар хооллох ба Ан хийхдээ дундажаар 20-30 с шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг байна.

Дээрх мэдээлэл бол уг шувууны тухай тайлбар толь дээрх мэдээлэл.

Монголд энэ шувуу нь элбэгшиж байгаа бөгөөд нуур, цөөрөм, гол усанд буй загасыг ихээр хороож байгаа юм байна. Загасаар зүгээр нэг хооллочихгүй бах тав аа хангаж буй мэтээр идэхгүй мөртлөө алаад байдаг гэнэ дээ. Хөвсгөлийн Цагааннуур дах цагаан загасыг ихээр сүйтгэж байгаа гэж бас бус хүмүүсээс сонсож л байсан. Сонин дээр энэ шувууны тухай бас ийм мэдээлэл гарсан юм байна. .....Арваад жилийн өм­нөөс л үзэгдэх болсон гээд энэ тураг гогойг харийн шувуу хэмээн онцолж байгаа. Гэхдээ дээр үеийн хөгшид өмхий шу­вуу, хар галуу гэж нэр­лэж ирснийг нь бодоход зах зээлийн нийгэмд шилж­сэн үеэс хойш орж ирсэн харь шувуу гэхэд хэцүү мэт. Хавар ирж, намар буцдаг нүүдлийн шувуу. Зусах­даа л загас цөлмө­дөг гэгдэж байгаа. Үнэ­хээр ч томоохон нуур голуудад тураг гогой илт нэмэгдэх болсон нь үнэн ажээ. Томоохон нууранд 4000-7000 тоо толгойгоо­роо сүрэглэн суурьшиж байна гэж байгаа. Бас дээрээс нь загасыг өдөрт 20-30-аар нь барьдаг тун хорлонтой амьтан гэнэ лээ. Ерөнхийдөө чоно шиг юм уу даа, хэд хэдээр нь барьж идсэн ч загасыг хошуугаараа хатгаж, жадалж бах таваа хангаж цаддаг амьтан гэсэн.......

Чоно хайрахын гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станцын боосон усанд нэг хоёр үзэгдэж л байна лээ.




No comments:

Post a Comment