Tuesday, October 12, 2010

Хоорондоо хамааралгүй зурагнууд

Ундаа, ус гэх мэт шингэн зүйл агуулсан хуванцар савыг энэхүү автомат төхөөрөмж рүү хийгээд /нэг ёсондоо буцаан тушааж байгаа гэсэн үг л дээ/ 25 цент авна даа. Манай улсад бол ажил төрөлгүй хүмүүс хуванцар савыг хог, гудамжнаас түүж түүхий эд авах газар тушаадаг. Ийм автомат төхөөрөмжтой болчихвол гудманд хуванцар сав хаях аа болих байх даа.
Жич: Хуванцар саван дээрх хаяг, шошго байх ёстой бөгөөд мөн тэр нь бар кодтой байх хэрэгтэй.


Авто зогсоолын төлбөр авах автомат машин. Зоосон мөнгө хийж ажилладаг юм байна. Карт уншдаг эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч машингүй тул хэрхэн яаж ажилладагийг нь мэдэж чадсангүй. :(

Монголд төлбөртэй автозогсоол бий болгохыг би лав хувьдаа дэмжиж байгаа. Дэлгүүр хоршоо болон бусад үйлчилгээний газар машин аа орхиод хэрэгтэй хэрэггүй зүйл сонирхоод ийш ээ тийш ээ яваад алга болчихдог хүмүүс үүнийг дэмжихгүй л байх л даа. Авто зогсоол гэснээс Улаанбаатар хотод орон сууц, албан ажлын байр барьж зарах, түрүүслэх нь ашигтай байдаг учраас 4, 5 давхар авто зогсоол баригддаггүй байх гэж бодоод байгаа. Сүх жанжины талбайд зогсоол хийх асуудлыг Хотын удирдлага ярьж байхын оронд ийм зогсоол барих асуудлыг судлах хэрэгтэй байх аа.

Гэрэлтүүлэг, замын тэмдэг. Илүү дутуу зүйл байхгүй.

Цэцэг. БНСУ-д ажилладаг монголчууд цэцэг түүнэ гэж ярьдаг гэнэ лээ. Франкфурт-д бас цэцэг түүж болох л юм байна. Гэхдээ их удаж байж цэцэглэх байх гэж бодоод байгаа.


Зам засвар. Замыг ингэж засдаг юм байна. Ялангуяа явган зорчигчийн хувьд аюулгүй байдлыг маш сайн хангасан байгаа нь харагдаж байна. Манайд бол хийж байгаа зам руу машин оруулахгүй гэж том том блок тавьчихаад явган зорчигчид анхааруулсан зүйл ерөөсөө тавихүй шүү дээ. Хотын автозамын газрын дарга гэх мэт хүмүүс гадаад яваад туршлага судлаад л байдаг. Тэд нар шиг зам тавьж чаддаггүй юм аа гэхэд ядаж жижиг сажиг зүйлсийг сурч ирэх нь яадаг байна аа.

1 comment:

  1. Цэцэг түүх гэж хог түүхийг хэлж байгаа юм байх даа? хэхэ. Хөгжилтэй юм. Германд айл бүр "цэцэг үнэгүй тарих" эрх жилд нэг билүү хоёр удаа бий. Тэр үедээ л хамаг новшоо гаргаж тавьдаг. Заримдаа ч үнэхээр хэрэгтэй цэцэг харагддаг л юм :). Хот тохижуулалтын алба уруу утасдаж хэд дэх өдөр цэцэг тархиа тохирдог. Тэгээд тохирсон өдөр нь машин ирээд ачаад явчихдаг. Хаях хогондоо хүртэл мөнгө төлдөг учраас ялангуяа зурагт юмуу машинууд "бэлэглэнэ" гэсэн хошготой зогсож байх жишээтэй :).

    ReplyDelete