Friday, October 8, 2010

Тэнэг том анжис



Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгон /баг/-ийн төв ороход энэхүү дурсгал болгон үлдээсэн анжис тааралдана. Гуулин тосгон /баг/-ийн хувьд одоогийн залуучуудын хэлдэгээр коммунист тогтолцоо байхад Гуулингийн талд тариа тарихаар энд тэндээс залуучууд ирж атар газрыг эзэмшин Баруун бүсийн аймгуудыг өвс тэжээл, тариагаар хангаж байжээ. 1996 оноы үед хийгдсэн өмч хувьчлалын нэрийн доор хамаг тоног төхөөрөмж, агуулах, байшин сав, малыг хувьчлан нурааж, эвдэн сүйтгэж, зарж борлуулан ямар ч дахин ашиглах боломжгүй болгосон юм байна. Ганц Гуулин тосгон /баг/-т ч биш Монгол улс даяар энэхүү харуусмаар зүйл болсон шүү дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л яг хотын төвд байрлах хуучнаар /одоо ч гэсэн энэ нэртэйгээр байх байлгүй/ ХАНГАЙ зочид буудал.

Одоо тус тосгон /баг/-т оршин сууж буй иргэд нь Завхан голоос татсан 22 км урт сувгийн дагуу газар тариалан эрхэлж Говь-Алтай аймгийг тариа, төмс хүнсний ногоогоор хангаж байна.

Ер нь хөдөө орон нутагт явж байхад ихэнх сумдын төвд тухайн сумын түүхтэй холбоотой трактор, машин гэх мэт зүйлсийг дурсгал болгон хадгалсан байдаг юм.

No comments:

Post a Comment