Tuesday, October 12, 2010

Хоорондоо хамааралгүй зурагнууд

Ундаа, ус гэх мэт шингэн зүйл агуулсан хуванцар савыг энэхүү автомат төхөөрөмж рүү хийгээд /нэг ёсондоо буцаан тушааж байгаа гэсэн үг л дээ/ 25 цент авна даа. Манай улсад бол ажил төрөлгүй хүмүүс хуванцар савыг хог, гудамжнаас түүж түүхий эд авах газар тушаадаг. Ийм автомат төхөөрөмжтой болчихвол гудманд хуванцар сав хаях аа болих байх даа.
Жич: Хуванцар саван дээрх хаяг, шошго байх ёстой бөгөөд мөн тэр нь бар кодтой байх хэрэгтэй.


Авто зогсоолын төлбөр авах автомат машин. Зоосон мөнгө хийж ажилладаг юм байна. Карт уншдаг эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд ч машингүй тул хэрхэн яаж ажилладагийг нь мэдэж чадсангүй. :(

Монголд төлбөртэй автозогсоол бий болгохыг би лав хувьдаа дэмжиж байгаа. Дэлгүүр хоршоо болон бусад үйлчилгээний газар машин аа орхиод хэрэгтэй хэрэггүй зүйл сонирхоод ийш ээ тийш ээ яваад алга болчихдог хүмүүс үүнийг дэмжихгүй л байх л даа. Авто зогсоол гэснээс Улаанбаатар хотод орон сууц, албан ажлын байр барьж зарах, түрүүслэх нь ашигтай байдаг учраас 4, 5 давхар авто зогсоол баригддаггүй байх гэж бодоод байгаа. Сүх жанжины талбайд зогсоол хийх асуудлыг Хотын удирдлага ярьж байхын оронд ийм зогсоол барих асуудлыг судлах хэрэгтэй байх аа.

Гэрэлтүүлэг, замын тэмдэг. Илүү дутуу зүйл байхгүй.

Цэцэг. БНСУ-д ажилладаг монголчууд цэцэг түүнэ гэж ярьдаг гэнэ лээ. Франкфурт-д бас цэцэг түүж болох л юм байна. Гэхдээ их удаж байж цэцэглэх байх гэж бодоод байгаа.


Зам засвар. Замыг ингэж засдаг юм байна. Ялангуяа явган зорчигчийн хувьд аюулгүй байдлыг маш сайн хангасан байгаа нь харагдаж байна. Манайд бол хийж байгаа зам руу машин оруулахгүй гэж том том блок тавьчихаад явган зорчигчид анхааруулсан зүйл ерөөсөө тавихүй шүү дээ. Хотын автозамын газрын дарга гэх мэт хүмүүс гадаад яваад туршлага судлаад л байдаг. Тэд нар шиг зам тавьж чаддаггүй юм аа гэхэд ядаж жижиг сажиг зүйлсийг сурч ирэх нь яадаг байна аа.

Friday, October 8, 2010

Монгол төрийн сүлд

Төрийн минь сүлд өршөөг гэж хөгшчүүл дуудах дуртай. Тэгвэл манай улс хувьсгал ялсанаас хойш ямар ямар сүлдтэй байсныг сонирхоё. Миний блог болон мессенжер дээр 1940 оны төрийн сүлд байдаг.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1924 - 1939
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1939 - 1940
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1940 - 1941
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1941 - 1960
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1960-1992
Монгол улсын төрийн сүлд (1992 оноос)

Эцэст нь хэлэхэд ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨГ

Тэнэг том анжис



Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгон /баг/-ийн төв ороход энэхүү дурсгал болгон үлдээсэн анжис тааралдана. Гуулин тосгон /баг/-ийн хувьд одоогийн залуучуудын хэлдэгээр коммунист тогтолцоо байхад Гуулингийн талд тариа тарихаар энд тэндээс залуучууд ирж атар газрыг эзэмшин Баруун бүсийн аймгуудыг өвс тэжээл, тариагаар хангаж байжээ. 1996 оноы үед хийгдсэн өмч хувьчлалын нэрийн доор хамаг тоног төхөөрөмж, агуулах, байшин сав, малыг хувьчлан нурааж, эвдэн сүйтгэж, зарж борлуулан ямар ч дахин ашиглах боломжгүй болгосон юм байна. Ганц Гуулин тосгон /баг/-т ч биш Монгол улс даяар энэхүү харуусмаар зүйл болсон шүү дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л яг хотын төвд байрлах хуучнаар /одоо ч гэсэн энэ нэртэйгээр байх байлгүй/ ХАНГАЙ зочид буудал.

Одоо тус тосгон /баг/-т оршин сууж буй иргэд нь Завхан голоос татсан 22 км урт сувгийн дагуу газар тариалан эрхэлж Говь-Алтай аймгийг тариа, төмс хүнсний ногоогоор хангаж байна.

Ер нь хөдөө орон нутагт явж байхад ихэнх сумдын төвд тухайн сумын түүхтэй холбоотой трактор, машин гэх мэт зүйлсийг дурсгал болгон хадгалсан байдаг юм.

Thursday, October 7, 2010

Building since 1716

Европ нь хуучин тив гэж нэрлэгддэг. Түүнийг батлах нэгэн жишээ болгон 1716 онд баригдсан байшингийн зургыг толилуулья.

1716 онд баригдсан байшин юм. 1984 онд тухайн байшинг шинээр засварласан бололтой дог. Би тэгж л ойлголоо. Сайн харвал үүд нь далий хийгдсэн байна лээ.

Monday, October 4, 2010

Mongolian togrog (MNT)

1993 онд бутархай зоосон мөнгөний оронд хэрэглэхээр цаасан мөнгө хийсэн боловч тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хэрэглээгүй бололтой юм. Өмнө нь би л харж байгаагүй юм билээ. Харин та бүхэн харж байсан уу? Цаасан мөнгө дээрээ Эрийн гурван наадмыг оруулан хэвлэсэн байна.

Сүүлийн үед хэвлэгдсэн мөнгөн дэвсгэртийн бага дэвсгэртүүд дээрх Соёмбо-ны гал нь цэцэг шиг байх юм. Монголбанк дахиж хэвлэлтэд оруулвал үүнийгээ засмаар юм аа. Цэцэг биш ГАЛ байх ёстой.







Mongolian togrog (MNT)

1993 оноос хойш гаргасан мөнгөн дэвсгэртүүд. Сүх жанжин зураг өмнө нь малгайгүй халзан байсан бол шинэ дэвсгэрт дээр малгайтай болчихсон байна. 3 төгрөгийн дэвсгэрт байхгүй болж, гүйлгээнд байдаггүй байсан 500, 1000, 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд гүйлгээнд гарч Чингис хааны хөрөг заларч эхэлсэн.






















Phalacrocorax carbo

Phalacrocorax carbo буюу монголоор тураг гогой нь гогойныхон төрлийн усны шувуу бөгөөд Еврази, Австрали, Африкад амьдардаг юм байна.
Биеийн жин 1.5-5.3 кг хооронд бүртгэгдээд байгаа ба дундажаар 2.6-3.7 кг байна. Биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см юм. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд цагаан толботой байна.

Тураг гогой сүргээрээ цуглах хэд хэдэн газартай байх ба тэндээ унтаж амран, түр амсхийдэг. Үүр цайхад идэш тэжээл олохоор ниснэ. Үржлийн улиралд хэдэн арав, эсвэл хэдэн мянгаар сүрэглэдэг. Тэд голдуу усны эргийн өндөр байц хад, модонд хатсан мөчир, далайн замаг зэргээр үүрээ засах ба 3-4 өндөг гаргана. 1 сар орчим дараад ангаахай гарах ба 40-50 хоноод бие даадаг ажээ.

Төрөл бүрийн загасаар хооллох ба Ан хийхдээ дундажаар 20-30 с шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг байна.

Дээрх мэдээлэл бол уг шувууны тухай тайлбар толь дээрх мэдээлэл.

Монголд энэ шувуу нь элбэгшиж байгаа бөгөөд нуур, цөөрөм, гол усанд буй загасыг ихээр хороож байгаа юм байна. Загасаар зүгээр нэг хооллочихгүй бах тав аа хангаж буй мэтээр идэхгүй мөртлөө алаад байдаг гэнэ дээ. Хөвсгөлийн Цагааннуур дах цагаан загасыг ихээр сүйтгэж байгаа гэж бас бус хүмүүсээс сонсож л байсан. Сонин дээр энэ шувууны тухай бас ийм мэдээлэл гарсан юм байна. .....Арваад жилийн өм­нөөс л үзэгдэх болсон гээд энэ тураг гогойг харийн шувуу хэмээн онцолж байгаа. Гэхдээ дээр үеийн хөгшид өмхий шу­вуу, хар галуу гэж нэр­лэж ирснийг нь бодоход зах зээлийн нийгэмд шилж­сэн үеэс хойш орж ирсэн харь шувуу гэхэд хэцүү мэт. Хавар ирж, намар буцдаг нүүдлийн шувуу. Зусах­даа л загас цөлмө­дөг гэгдэж байгаа. Үнэ­хээр ч томоохон нуур голуудад тураг гогой илт нэмэгдэх болсон нь үнэн ажээ. Томоохон нууранд 4000-7000 тоо толгойгоо­роо сүрэглэн суурьшиж байна гэж байгаа. Бас дээрээс нь загасыг өдөрт 20-30-аар нь барьдаг тун хорлонтой амьтан гэнэ лээ. Ерөнхийдөө чоно шиг юм уу даа, хэд хэдээр нь барьж идсэн ч загасыг хошуугаараа хатгаж, жадалж бах таваа хангаж цаддаг амьтан гэсэн.......

Чоно хайрахын гол дээр баригдсан Дөргөний усан цахилгаан станцын боосон усанд нэг хоёр үзэгдэж л байна лээ.