Wednesday, June 9, 2010

Үүл


Юу харагдаж байна даа?

Цэцээ гүн






Богд хан уулынхаа ноён оргил болох Цэцээ гүн рүү 2010 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хэсэг нөхдийн хамт гарлаа. Анх удаа гарч үзэж байгаа болохоор их л сонирхолтой санагдлаа. Зарим нэг нь 3, 5 бүр 7 удаа гарсан архаг туршлагатай нөхдүүд байхад надтай адил анх удаа гарч үзэж байгаа хүмүүс ч бас байлаа. Залаатын амнаас ч гарч өгсөөд 6 цаг хагас гаруй алхаж байж нэг юм гарсан. Бас л овоо алхлаа. Орой гэртээ ороход 22 цаг өнгөрч байсан. Дараа жил дахиад гарна аа.

Зургыг Ганзо.

Friday, June 4, 2010

Сэлэнгэ аймаг
















Сэлэнгэ аймаг уул ус, мод ихтэй аймаг даа.
Амарбаясгалант хийд, Сэлэнгэ мөрөн, Зүүн бүрэн сумын наадам.

Их сургууль төгсчихөөд ажилд орсны дараа томилолтоор анх удаа явсан газар бол Сэлэнгэ аймгийн Хүдэр сум. Модондоо жимс ихтэй, ан ихтэй, гол доо загастай /тул/ сайхан нутаг шүү. Уржнан Хүдэр суманд ойн түймэр гарсан гэдгийг сонсоод маш их харамсаж билээ.

Манила хот










Филлипин улсын нийслэл Манила хот. Филлипин улс нь 7,107 гаруй арал дээр оршдог улс бөгөөд улсын нийслэл нь Манила хот. Манила хот нь Филлипины хамгийн том арал болох Лузон арлын баруун эргийн Манила эрэгт оршдог хот юм. Зиа тэгээд Метро Манила буюу хуучин Манила -д засгийн газрын байгууллагууд нь байдаг бөгөөд манайхаар бол 40,0 мянгат, бага тойруу, их тойруу юм уудаа. Харин Макати дүүрэг нь орчин үеийн хот бөгөөд том том банк, санхүүгийн байгууллагууд байрладаг. Метро Манила-г бодвол их цэвэрхэн. Та бүхэнд Манила хотын зурагнуудыг толилуулья.

Тарваганы боодог

Одоогоос бараг 5 жилийн өмнө Монгол улсад маань хаа сайгүй байсан тарвага маань хужаа ах нарын /нөгөө талд нь тэд нарт бэлдэж өгдөг хулгайн анчид, анчид гэж дээ хүйс тэмтрэгчид/ буянаар ховордож бараг л Улаан номонд орох дөхсөн дөө. Тэр үед Засгийн газраас хожимдсон ч гэсэн тарвага агнахыг хориглосон билээ. Тэгээд зуны дэлгэр сайхан цагт тарваганы боодог иддэг үе маань өнгөрч дээ. Хэзээ тарвага нь өсч үржээд ангийн улирал эхэллээ гээд хулгайгаар биш чөлөөтэй агнаж иддэг болох юм бол доо гэж. Хөдөө орон нутагт хангайн буян гээд хааяа нэг агнах явдал байна. Би харин хаврын цагт үржлийн үеэр нь агнахыг ихэд буруутгадаг билээ. Үүнээс болж ховордсон гэж бодож байна.

Thursday, June 3, 2010

Шанхай Експо 2010










БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдаж байгаа Шанхайн Експо 2010. Хятадууд энэхүү цогцолборт 2008 оны Бээжингийн олимпд зарцуулсан хөрөнгөнөөс илүү хөрөнгө зарцуулсан гэсэн. Энэ експо дуусахад зардал аа нөхнө гэж тооцоолсон юм байх. Өөрийнх нь улсын хар мянган юм, дээрээс нь гадны жуулчид гэхээр зардалаа бараг нөхчих байх аа даа.

Thursday, May 27, 2010

Хөвсгөл аймаг















Монголын Швейцар гэгддэг Хөвсгөл аймаг. Зөвхөн Далай дээр очсон болохоор бусад сумдын нутгаар явж үзэж чадаагүй. Хойшоо сумдууд руу бүр их гоёо гэсэн. Дархадын нутаг, тайга, Гурван зуун нуур гээд хараад хараад ханашгүй сайхан хангай гэнэ билээ. Хэзээ нэгэн цагт очиж үзнэ дээ