Wednesday, September 8, 2010

Дугуй




Bad Homburg дах сургалтын төвийн хашаанд вагоны дугуй байх юм. Бодвол энэ улсын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэсэн учраас дугуйг нь тавьсан байх гэж бодож байна. Магадгүй дэлхийн 2 дугаар дайнд зэр зэвсэг зөөсөн ч юм билүү, хэн мэдлээ .

Тайлбарын орчуулгыг орууллаа.

Ачааны галт тэрэг
Сери дугаар 44
Толгой: 44414 Bw Meiningen
Дугуйны диаметр 1400 mm
Баригдсан он 1941
Дээд хурд 80 км/цагт
Meiningen-н галт тэрэгний үйлдвэрт засварлав.

Comment

Сайн байцгаана уу

Дээр нэг нөхөр маань блог хөтлөөд хүмүүс сэтгэгдэл үлдээхгүй болохоор "Та нарт ийм их цаг гаргаж байхад та нар хэдхэн минут зарцуулаад сэтгэгдэл үлдээж чаддаггүй яачихсан гарууд вэ" гэж хэлж байсан санагдана.

Миний бие 2010.5.12 өдрөөс эхлээд блог хөтөлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 1411 зочин айлчилсан байх юм. Харин үлдээсэн сэтгэгдэл нь 20 хүрэх нь үү үгүй юу, бараг л хүрэхгүй байх :)

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл та бүхэнд миний блогт оруулж байгаа мэдээлэл таалагдаж буй эсэх, сонирхолтой эсэх, миний саналтай нийлж байгаа эсэх гэх мэт зүйлсээр ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хүснэм.

Иймд та бүхэн боломжтой бол төрсөн сэтгэгдэл ээ харамлалгүй бичнэ үү

Хүндэтгэсэн,

B.Jack

Monday, September 6, 2010

Die Libanonzeder





Либаноны хуш мод

1820 онд Königflügel ийн өмнө 4 хуш мод суулгажээ. Тэдгээрийг Cambridge-н
гүн өөрийн дүү охин болоод гүн Friedrich Ludwig IV нарыг 1818 онд гэрлэхэд
бэлэг болгон ургуулжээ. Өнөөдөр уг модны тойрог 1,20 өндөр нь 6,40 м хүрсэн байна.
Нийт өндөр 20 м, баруунаас зүүн лүүгээ 35 метрийг хамарчээ. Либаноны
хуш мод 1638 оноос таримал хэлбэрээр ургаж эхэлсэн бөгөөд өнөөдөр Либанон
улсын төрийн сүлдэн дүрсээ үлдээсэн байдаг байна.

Энэ модны тайлбарыг Герман хэлнээс хөрвүүлж өгсөн найздаа баярлалаа.

Sunday, September 5, 2010

Hyundai Sonata II


Соната 2. Энэ машиныг манайхан их сайн мэднэ. Соната 3, 4-сөө их сайн гэдэг. Соната ангилалын автомашины 3 дах загвар нь бөгөөд 1994-1996 онуудад үйлдвэрлэсэн байдаг. Соната 3 нь 3 дах загвар боловч сайжруулсан 3 дах загварын гэдэг юм байна. Монгол төр засгийн үйлчилгээнд соната загварын машин их хэрэглэгддэг. Сүүлийн үед соната 7-г оруулж ирээд хэрэглэж байгаа юм билээ. Соната 2 Франкфурт хотын гудманд бас зогсож л байна. Машиныг их нямбай хэрэглэх юм оо. Манай ажлын жолооч бас соната 2-той. 1995 оноос хойш унаж байгаа. Монголд солонгос автомашины сэлбэг их хямд болохоор яаж бол яаж л янзлах юм. Харин Германд сэлбэг нь ямар үнэтэй байдаг юм болдоо. Бодвол үнэтэй л байдаг байх даа.

Mercedes Benz



Mercedes Benz 280 SL загвар.
Энэ нь загвар нь СЛ ангилалынх бөгөөд тус ангилалын 2 дах удаа гаргасан загвар нь юм байна лээ. 1963-1971 онуудад үйлдвэрлэгдсэн. Энэ машиныг хамгийн сүүлийн он буюу 1971 онд үйлдвэрлэсэн гэж үзвэл 39 жилийн өмнөх машин байна. 39 жилийн өмнөх гэхэд цэмбийсэн сайхан эдэлсэн машин байна. Их л гоё харагдаж байсан шүү.
Германчууд дэлхийн дээр 2 төрлийн машин байдаг. Нэг нь Бенз нөгөөх нь бусад гэж ярилцдаг гэсэн. Үнэн ч юм уу, бүү мэд дээ

Friday, September 3, 2010

Motocycle BMW




Үнэн лайтай мотоцикл байна лээ дээ. Бас л унаж үзээгүй .... Яагаад гэвэл түрээслэдэггүй, эзнийг нь танидаггүй, тэгээд ч нуугаад яахав мотоцикл унаж чаддаггүй.

Thursday, September 2, 2010

DB Bicycle







Германд айл бүр автомашинтай боловч унадаг дугуйг маш ихээр хэрэглэдэг юм байна. Хэрвээ танд унадаг дугуй байхгүй бол дугуй түрээслэн унаж болно. Энэхүү үйчилгээг Герман Улсын Төмөр зам явуулдаг бөгөөд 2001 онд унадаг дугуй түрээслэдэг үйлчилгээг явуулж эхэлсэн юм байна.Нэр нь DB bike - Deutsche Bahn (Герман улсын төмөр зам).
Хэрхэн түрээслэдэг вэ гэвэл та дугуйн дээр байгаа утас руу яриад өөрийгөө бүртгүүлээд зээлийн картныхаа мэдээллийг өгнө. Ингэснээр таны утасанд дугуйны цоожийг тайлах түлхүүр үг ирнэ. Ингээд л энэ дугуйг унах боломжтой болно доо. 1 Минут нь 7 центийн үнэтэй. Хэрвээ түрээслэгч нь DB-ийн хөнгөлөлтийн карттай бол 24 цаг нь 15 евро гэж байсан. Нэг сонирхолтой зүйл нь энэ дугуйнд байршил тогтоогч суурилуулсан байдаг гэсэн шүү. Унаж явж байгаад цаг нь дуусах юм уу, хүрэх газраа хүрсэн бол шууд л орхиод яваад өгч болно. Цоож автоматаар цоожлогдоод, төвд нь # дугаартай дугуй ... гудамжинд байгаа гээд бүртгэгдчихдэг гэнэ лээ. Би ч хэрэглэж үзээгүй л дээ. Яагаад гэвэл карт байхгүй..... :)

Wednesday, September 1, 2010

Франкфурт хотыг хараад надад төрсөн бодол

Европын санхүүгийн төв хэмээгддэг Франкфурт хотын тухай очиж үзээд дараах бодол төрсөн юм.

1. Ногоон байгууламжийн талаар

Франкфурт хотын нэг таалагдсан зүйл нь мод, бутыг ихээр ургуулсан бөгөөд тарисан мод оо их арчлах юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа тус улсын парламентад Ногооны намынхан гайгүй олон суудал авсан юм шиг байгаан. Тэд нэгэн хуулийн төсөл оруулж ирсэн нь мод бутны талаар. Тус батлагдсан хуулиар ямар нэгэн иргэн, албан байгууллага, хуулийн этгээд нь ямар нэгэн мод огтлохоор бол төрийн байгууллагын зөвшөөрлийг авах бөгөөд зөвшөөрөл олгогдсон тохиолдолд мөнгөн төлбөр болон дараа нь мод тарих үүрэг хүлээдэг болсон байна. Өрх, иргэн өөрийн эзэмшлийн газарт ургасан модыг хүртэл дур мэдэн тайрах, огтлохыг хориглосон байгаа юм. Бас нэгэн шалтгаан нь нам дор газар тул мод бут, зүлэг ногоо ургах боломжтой байдаг байх. Ногоон байгууламжийн усалгааны систем нь их хөгжсөн нь ойлгомжтой. Ингэснээр ганцхан тус хот ч биш ер нь Герман даяар ногоон болсон бололтой.

Цэвэр агаартай, ногоон байгууламжтай, устай голтой Франкфурт хот

Харин манай улсад.......

Манайд бол огтлоод л байх нь тэр. Жишээ нь: Цайны газар, дэлгүүрүүд гадна аа автомашины зогсоол хийхийн тулд одоо муулаад байдаг социализмийн үед ургуулсан мод, бут аа тайраад л хийчихнэ. Зуслангийн байшин, барилга байгууламжид шаардлагатай модыг гоожин нэрээр үй олноор нь огтолчихно. Гэр хороололын түлээний модыг гаргахын тулд шатсан модыг цэвэрлэх нэрийдлээр зориуд ойг түймэрдэнэ. Барилга барихад шаардлагатай тулгуурыг зулзаган модоор хийчихнэ/ Дахин ашиглах боломжтой төмрөөр хийхийн оронд/. Ногоон байгууламж барихаар хэдэн тэрбум төгрөг ч газар булж байгаа юм бүү мэд. Ургах ургахгүй нь мэдэгдэхгүй хэдэн шон шиг мод замын голд зоочихно. Зоочихсоноо мод тарисан гэж ойлгодог бололтой усална аа гэж байхгүй. Зиа тэр усалгааны систем нь бүүр хуучирчихсан ажилдагийм уу үгүй юм уу бүү мэд. Усалгааны систем ээ шинэчлэх бодол ч байдаггүй байх. Дээр нэмээд нэг л их дээд сургууль төгссөн, том том жиптэй, компанитай, мөнгөтэй, албан тушаалтай, эх орон ярьж цээжээ дэлдсэн гарууд арай ядан ургуулж байгаа ногоон байгууламжийг нь гишгэж, машинаа тавьж, тайрч, огтолж байхаар хот минь ногоон байгууламжтай болох вэ дээ.

Утаан агаартай, шороо нь бургисан газартай, сайр болсон голтой Улаанбаатар хот

Миний хувьд нэг найзын хэлдэгээр “ЗАСАГ, ЗАЯА ХОЁРТОО ГОМДОХООС”.

Харин үр, хүүхдүүдэдээ ийм зүйлс өвлүүлмээргүй байх юм. Өвлүүлэх эсэх нь биднээс шалтгаалах байх даа.

Зураг


Энэ зургыг нэгэн цайны газар авсан юм. Тус зураг дээр Франкфурт хотыг илэрхийлэх бүхий л зүйлсийг оруулсан байна лээ.

9 дүгээр сарын 1


Өнөөдөр 9 дүгээр сарын 1. Өнөөдөрөөс эхлэн албан бус ажил эхэлж байна даа.