Европын санхүүгийн төв хэмээгддэг Франкфурт хотын тухай очиж үзээд дараах бодол төрсөн юм.
1. Ногоон байгууламжийн талаар
Франкфурт хотын нэг таалагдсан зүйл нь мод, бутыг ихээр ургуулсан бөгөөд тарисан мод оо их арчлах юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа тус улсын парламентад Ногооны намынхан гайгүй олон суудал авсан юм шиг байгаан. Тэд нэгэн хуулийн төсөл оруулж ирсэн нь мод бутны талаар. Тус батлагдсан хуулиар ямар нэгэн иргэн, албан байгууллага, хуулийн этгээд нь ямар нэгэн мод огтлохоор бол төрийн байгууллагын зөвшөөрлийг авах бөгөөд зөвшөөрөл олгогдсон тохиолдолд мөнгөн төлбөр болон дараа нь мод тарих үүрэг хүлээдэг болсон байна. Өрх, иргэн өөрийн эзэмшлийн газарт ургасан модыг хүртэл дур мэдэн тайрах, огтлохыг хориглосон байгаа юм. Бас нэгэн шалтгаан нь нам дор газар тул мод бут, зүлэг ногоо ургах боломжтой байдаг байх. Ногоон байгууламжийн усалгааны систем нь их хөгжсөн нь ойлгомжтой. Ингэснээр ганцхан тус хот ч биш ер нь Герман даяар ногоон болсон бололтой.
Цэвэр агаартай, ногоон байгууламжтай, устай голтой Франкфурт хот
Харин манай улсад.......
Манайд бол огтлоод л байх нь тэр. Жишээ нь: Цайны газар, дэлгүүрүүд гадна аа автомашины зогсоол хийхийн тулд одоо муулаад байдаг социализмийн үед ургуулсан мод, бут аа тайраад л хийчихнэ. Зуслангийн байшин, барилга байгууламжид шаардлагатай модыг гоожин нэрээр үй олноор нь огтолчихно. Гэр хороололын түлээний модыг гаргахын тулд шатсан модыг цэвэрлэх нэрийдлээр зориуд ойг түймэрдэнэ. Барилга барихад шаардлагатай тулгуурыг зулзаган модоор хийчихнэ/ Дахин ашиглах боломжтой төмрөөр хийхийн оронд/. Ногоон байгууламж барихаар хэдэн тэрбум төгрөг ч газар булж байгаа юм бүү мэд. Ургах ургахгүй нь мэдэгдэхгүй хэдэн шон шиг мод замын голд зоочихно. Зоочихсоноо мод тарисан гэж ойлгодог бололтой усална аа гэж байхгүй. Зиа тэр усалгааны систем нь бүүр хуучирчихсан ажилдагийм уу үгүй юм уу бүү мэд. Усалгааны систем ээ шинэчлэх бодол ч байдаггүй байх. Дээр нэмээд нэг л их дээд сургууль төгссөн, том том жиптэй, компанитай, мөнгөтэй, албан тушаалтай, эх орон ярьж цээжээ дэлдсэн гарууд арай ядан ургуулж байгаа ногоон байгууламжийг нь гишгэж, машинаа тавьж, тайрч, огтолж байхаар хот минь ногоон байгууламжтай болох вэ дээ.
Утаан агаартай, шороо нь бургисан газартай, сайр болсон голтой Улаанбаатар хот
Миний хувьд нэг найзын хэлдэгээр “ЗАСАГ, ЗАЯА ХОЁРТОО ГОМДОХООС”.
Харин үр, хүүхдүүдэдээ ийм зүйлс өвлүүлмээргүй байх юм. Өвлүүлэх эсэх нь биднээс шалтгаалах байх даа.
Гомдож суулгүй, үр хүүхдээ өмөөрөн гуядаж сайжруулах хэрэгтэй юм даа.
ReplyDelete