Terminal D
Шереметьево-2 буюу Terminal F
Сандалны голын тусгаарлагч байхгүй бол ёстой ванлий байх байсан даа. Тусгаарлагчтай болохоор унтаж болохгүй лайтай юм байна лээ. Яагаад ингэж тусгаарлагч хийдэг учирыг нь сонсвол "Зорчигч унтаад нислэгээсээ хоцрох магадлалтай тул......" гэсэн шүү. Үнэний тал бий нь ч бий шүү.
Terminal D болон Terminal F хоёр нь хоорондоо барилгын хувьд холбоотой боловч Terminal D дээр буусан хүний цаашаа явах нислэг нь Terminal F-ээс бол доошоо нэг давхар луу бууж 8 дугаар гарцаар гаран автобусанд сууж очдог нь бас л тиймхэн санагдлаа. Нэгэнт барилга нь холбоотой юм бол хоолойгоор оруулаад барилга дотуур явж очиж болдоггүй л юм байх даа.
Зорчигчдын ачаа тээш
Нисэх буудлын ажлын хэрэгцээний автомашин. "Газель" гэдэг нэртэй санагдаж байна.
ОХУ-ын Иргэний агаарын тээврийн АЕРОФЛОТ-ын онгоц. Ажиглаж байхад ихэвчлэн Аерофлот-ын онгоц нисэж байна лээ.
Terminal D-ийн дотор тал. Агааржуулалтын систем, сандал, гэрэлтүүлэг энэ тэр бол орчин үеийн сайхан л эд юм. Шинэ болохоор арга ч үгүй байх.
No comments:
Post a Comment