Tuesday, April 12, 2011
Test
Test Suuliin heden sar blog too zurgan niitlel oruulah geheer block hiichiheed bolohgui bsan um onoodor turshij uzsen chin bolj bn ho
SkyResort
Tuesday, November 30, 2010
Хоолны цэс (хэл)
Энэхүү хоолны цэсний зөвхөн нэг хуудсанд нилээн хэдэн үг үсгийн алдаа байх юм аа. Үүнийг бичсэн хүн Монгол хэлний хичээлдээ олигтой дүн авч байгаагүй байх. Харваас илт.
Энэ хоолны цэсэнд дурдсан үг үсгийн алдаа бол одоогийн нийгмийн наад захын жишээ шүү дээ. Яагаад одооны хүүхдүүд монголоор бичихдээ ингэж их алдаад байна. Хуучин соц нийгмийн үед хүмүүжсэн хүмүүс бага алдаад байна. Үүнийг би зүгээр л Боловсролын тогтолцооны гажуудал гэж үзэж байгаа. Өмнө нь нэг л стандартын дагуу нэг л зохиогчтой сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлдэг байж. Одоо сурах бичиг зохиох, нийлүүлэх сонгон шалгаруулалт зарладаг болсон чинь өөрсдийгөө их бичгийн хүмүүн гээд бодчихсон хүмүүс /надаас илүү л дээ/ сурах бичиг зохиож, тэрийг нь хянах ёстой редакцийн комисс нь шалгана гэж гурилдаад өнгөрдөгөөс болж алдаатай сурах бичиг нийлүүлэгдэж байгаа нэгэн шалтгаан. Нөгөө шалтгаан нь багш нарыг үнэлэхдээ сурагчид нь муу гараад байвал хичээл заах чадваргүй, мөн хүүхдүүд хэтэрхий ардчилалтай болоод багш загнавал ээ базарваань "зааж чадахгүй байж загналаа энэ тэр" гээд дээд байгууллагад нь мэдээлчихдэг тул цалин, урамшуулалаасаа хасуулах цаашлаад ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авагддаг болохоор "Илжигний чихэнд алт хийсэн сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ" гэдгийн үлгэрээр хичээлээ заадаг байх гэж би ойлгоод байгаа.
Хэрвээ ерөнхий боловсролын мэдлэг олгох гэж л байгаа бол сураагүй, мэдээгүй, хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдэд муу /одоогийнхоор F/ тавьж, сурч чадахгүй бол суртал нь анги улираах л хэрэгтэй.
Крилл бичгээс гадна бид бүгдээрээ өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ хүн бүр сурья. Ангийн анд маань " Аливаа үндэстэнийг мөхөөх хамгийн эхний арга бол бичгийн соёлыг мөхөөх юм." гэж нэгэн их хүн хэлсэн байдгийг надад дамжуулсан юм.

"ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВ БАЙХАД ХЭН БАЯН-МОНГОЛ БАЯН"
Monday, November 29, 2010
Утаанбаатар
Улсын маань нийслэл Улаанбаатар. Одоо ч Угаарийн нийслэл Утаанбаатар гэхээр болоод нилээн хэдэн жил болж дээ. Улсын их хурлаас Улаанбаатарын утааг бууруулахаар хэдэн жил хэдэн тэрбум төгрөг ч үрэв дээ. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр утаагүй түлш хийж тараах нэрийдлээр мөнгийг мөн ч их цохиж байна даа. Хүмүүсийн уушиг ч тэр хүмүүст хамаа алга юм шиг байна даа. Хүүхдээ уушигны эмч болговол ирээдүйд нилээн мөнгө хийх байх шүү. За энэ ч яахав. Хэдэн жилийн өмнөдөө Улаанбаатар хотод шилжиж ирж байгаа нэг хүнээс 50,000 төгрөг авч шилжүүлж байсныг хэсэг хуульч "Үндсэн хуулийн цэц"-д энэ нь "Үндсэн хууль"-ийн "хүн хаана амьдрах аа өөрөө шийдэх эрхтэй" ч билүү иймэрхүү заалтыг зөрчиж байна гэж гомдол гаргаад болиулчихаж билээ. Үүний үр дүнд Улаанбаатарын хүн ам өсөж зах зээл нэмэгдсэн хэдий ч олон сөрөг тал ажиглагдаж байна. Үүний нэг жишээ нь миний дээр дурдсан утаа.
Утаатай угаартай болохоос өмнө ямар байлаа даа. Өвлийн сэнгэнэсэн агаар ч гэж гоё байж билээ.
Одоо энэ нэгэнт өнгөрсөн. Өвөл утаатай болж байгаа хамгийн гол хүчин зүйл нь хуучин машинууд хэмээн манай төрийн эрхийг барьж буй 2 намын нөхдүүд хэлээд байдаг. Энэ ч гол хүчин зүйл биш гэхэд бас л нэг хүчин зүйл мөнөөсөө мөн. Гэхдээ зарим нь өвөл гулгаа, хүйтэнээс халшраад ч юм уу хайрлаад ч юм уу машинаа унадаггүй юм ш дээ. Батлах жишээ нь та бүхний гэр орон, ажлын зогсоол дах машины тоо багасч байгааг анзаараарай. Эндээс харвал дулааны улирал дах хэрэглэгдэж байгаа машины тоо хүйтний улиралд хэрэглэгдэж байгаагаас хамаагүй их байна. Хэрвээ машинаас болж байгаа бол ЗУН өвөлөөс хамаагүй их утаатай байх ёстой. Улс төрчид сонгууль энэ тэрээс болоод одоогийн залуучуудын хэллэгээр бол G хорооллийн иргэдэд та нарын түлж буй түүхий нүүрс, машины дугуй, хог хаягдал (амьдрахын эрхээр түлж байгаа) нь Улаанбаатарыг УТААНБААТАР болгож байгаа гэж шууд хэлж чадахгүй байна. Дахин өөрийг нь сонгохгүй байх гэж айгаад. хэхэ
Үнэнийг хэлэхэд өглөө хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явж байхад амьсгалахад ч хэцүү байна ш дээ. Тэгэхээр цаашдаа яах уу?
Энэ жил хүн бүрт сар бүр 21,000 төгрөг өгнө гээд улсын төсөв өө батлачихлаа ш дээ. Энэ өглөгийн мөнгө нь 805,0 тэрбум төгрөг. Бодоод үз дээ маш их мөнгө . Зарим улс төрчид энэ мөнгөөр ..... .... .... гэх мэт олон зүйлс буюу бүтээн байгуулалт хийнэ гээд байгаа. Энэ маш зөв. Шууд нэг удаа гаргах баас бэлдсэнээс олон дахин гаргах баас бий болгох хөрөнгө бэлдсэн нь дээр. Тэр их мөнгийг утаагүй Улаанбаатар бий болгохын тулд (хэрвээ үнэхээр сар бүр өгөхийг үнэхээр их хүсээд байгаам бол) дулааны цахилгаан станц нэмж барих хэрэгтэй, мөн цахилгааны шөнийн үнийг чөлөөлж 0 болгоод, G хорооллынхонд цахилгаанаар халдаг тень өгчих хэрэгтэй. Цахилгааны үнийг чөлөөлж чадахгүй гол оо цохиод байгаа бол хүйтний улиралын сар бүрийн мөнгийг нь цахилгааны төлбөрт өгчвөл болно. Гэр бүлийн нэг гишүүний мөнгөөр л сар бүр цахилгаан аа төлөөд байж болно ш дээ. Ингэвэл Улаанбаатарыг утаа, угаараас бага боловч салгаж чадна гэж бодном.
Та бидний эрүүл мэндийн төлөө өөрт төрсөн бодлоо сийрүүллээ.
Өнөөдөр өглөө явж байхдаа авсан зурагнууд.

ХОРТ УТААНЫ БАГ БҮХ ИРГЭНДЭЭ АВААД ӨГЧИХСӨН НЬ АМАР ЮМ БАЙНА ДОО.
Wednesday, November 24, 2010
Улс тунхагласны баяр
Маргааш болох Улс тунхагласны баярын мэндийг та бүхэндээ хүргье.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс Бүгд найрамдах засаглал тогтоож анхны үндсэн хуулиа баталсан өдөр тул эл өдрийг Улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Monday, November 22, 2010
Ленин
Владимир Ильич Ленин буюу Ульянов-ын "Сур сур бас дахин сур" гэдэг сургааль сургуульд орсон цагаас эхлэн багш бүхэн хэлдэг байж билээ. Дээхнэ үед ихэнхи сургуулийн хананд энэхүү сургааль байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа л байх. Сансарын 33-р сургуульд бол баталгаатай байгаа гэж бодном. За энэ ч яахав. Улаанбаатар зочид буудлын өмнө түүний хөшөө байж л байна. Бас Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ч гэсэн.
Би чинь түүний төрсөн өдрөөр пионерийн гишүүн болсон билүү. Аан үгүй юм байна. Сүх жанжины төрсөн өдрөөр юм байна. Граффит
Ханын зураг буюу граффит.
Говь-Алтай аймгийн төвийн цэцэрлэг дэх юмкость дээрх граффит. Үндэсний урлаг аа харуулж байна шүү.

Хөдөөний жаал
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн..... нэрийг нь мэдэхгүй юм байна. Аавын /аавынх нь мөн ч юм уу бүү мэд/ мотоциклийг уначихсан их л баяр баясгалантай явж харагдах юм. Монгол улсад мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөний дүрэм энэ тэрээр бол мань эр 18 хүрч байж, сургалтад хамрагдаад А ангилалын жолооны үнэмлэхтэй болж байж л мотоцикл барих ёстой юм ш дээ. Ер нь хөдөөний жаалууд багаасаа л мотоцикл унаад сурчихсан.
Сураг сонсохноо одоо мал аа мориор хариулахаа болисон гэнэ. юм л бол моторт хүлгээр хариулдаг болсон гэлцэнэ. Бараг л малаа морь унаж хариулж байвал сонин содон харагдах юм байх аа. Тус сумын малчин .... хуучлахдаа "4 хүн зэрэг морь унаад хамт явж байхыг хараад хуучны үе санагдаад сайхан байна лээ" гэхийг сонсоод арай үгүй байлгүй дээ гэж өөрийн эрхгүй бодсон шүү.
Бага байхдаа хөдөө суманд морьтой хүмүүс их л харагддаг байсан сан. Одоо ч бараг харагдахаа больж дээ. нөгөө баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү өөрт чинь ямар хамаа байна гэж зарим хүмүүс хэлэх л байх. Би энэхүү үзэгдлийг монголчууд их залхуу болж гэж дүгнэж байгаа. Яагаад гэвэл мотоциклийг уналгын морь шиг идээшлүүлэхгүй, шөнө аргамжихгүй ...... болохоор биед нь амар байдаг байх.
Мотоцикл гэснээс нэгмөсөн автомашинаар хариулмаар юм доо.

Wednesday, November 17, 2010
Ард Аюуш
Ард Аюуш хэмээн алдаршсан Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Дархан Бэйлийн хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг төржээ. Тэрээр «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж удирдан хошуу ноёндоо 44 зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн байна. Бичигт феодалын дарлалыг эсэргүүцэн засаг ноёдын бурангуй байдлыг илтгэсэн байх агаад 165 хүн нэрээ тойруулан бичсэн байжээ. Мөн л ийн тэмцсэний нь төлөө «есөн эрүү» шүүлтээр тамлан зовоогдож давж гарсан хүн юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ. /эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/ард_аюуш/
Өмнөх нийтлэл дээрх 9н эрүүг давсан гэж бодохоор мань эр маш их тэвчээртэй хүн байсан байна шүү. Түүний тухай кинон дээр нэг л их модтой газар дугуйлангаа байгуулж байгаа гардаг. Бодит байдал дээр цэцэг сумын хажуудах Цэцэг нуурын хойхно талын толгод хойд энгэрт хаанаас ч хүн ирэхэд харагдахуйц газар заргын бичгээ үйлдсэн юм байна лээ. 2004 онд байхаа даа тус суманд ажлаар очихдоо нутгийн хүнээс сонсож, тэр толгод дээр очиж байсан юм. 1959 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Ховд аймгийн төвд түүний хөшөөг босгосон юм байна лээ. Түүний хөшөө:

Monday, November 15, 2010
9н эрүү
Манжийн дарлалын үед хүмүүсийг шүүхдээ 9 эрүү тулган байцаадаг байсан билээ. 9 эрүүнд осолдохгүй хумсан завсар хулс хийх, тоосго сугалах гэдийг л кинон дээрээс л харж мэдэж авч байсан юм. Ховд аймгийн музей үзэж явахад 9 эрүүний зураг нь байхаар нь танин мэдэхүйн үүднээс та бүхэнд сонирхуулья гэж бодсон юм. Хумсны завсар өргөс ороход л аймаар өвддөг ш дээ. Хумсныхаа завсар хулс хийлгүүлнэ гэж бодохоор аймшигтай санагдаж байна шүү.
Хүн жаргал даахгүй зовлон даадаг гэдэг үг байдаг даа . Цагаа тулахаар яах бол .....

Friday, November 12, 2010
Гар утасны барилт
Утасаар ярихдаа гар утас аа чихтэйгээ хамт баридаг юм байна. Хэрвээ та тэгдэггүй бол барилт чинь буруу юм байна. Дараах зургаас туршлага судална уу. Суурин утасыг харин хэрхэн барихыг би таашгүй.
Subscribe to:
Posts (Atom)