Thursday, April 29, 2010

Араг яс



Могой болон Халимны араг яс

63 давхар байшингаас






Сөүл хотын хамгийн өндөр барилга болох 63 давхар байшин дээрээс доошоо харахаар ингэж харагддаг юм байна.

Халла цэцэгт хүрээлэн 2






Үргэлжлэл

Халла цэцэгт хүрээлэн




Чежү арал дахь ургамлын төрөл зүйлийг хамгаалах, судалгаа хийх зорилгоор байгуулсан Халла цэцэгт хүрээлэнг үзэж сонирхсон. Энэ цэцэгт хүрээлэн нь 10 гаруй том том зал-тай бөгөөд тэрхүү заланд тив болгоноос авчирсан ургамалуудыг төрөлжүүлсэн ургуулсан байдаг юм. Чежү-д очвол энэ цэцэгт хүрээлэнг үзэхэд илүүдэхгүй шүү. Кактус гэхэд л хэдэн төрлийн байгаа юм бүү мэд.

Монгол морь


Солонгос улсын Чежү арал дээр эрт дээр үед гэсэн Монголчууд очсон ч юм уу, эсвэл бэлэглэсэн ч юм уу. Ямар ч байсан Монгол морь очоод нилээн хэдэн зууныг үдсэн юм байна. Тэнд явж байгаад машины цонхоор хараад зургыг нь дарсан боловч их муу авсан байна лээ. Гэхдээ яахав ээ. Монгол морь гэж харагдаж байна. Харин та нарт...

Monday, April 26, 2010

Индонези байшин



Индонезид иргэдийн орон сууцнууд нь ихэвчлэн нэг, хоёр давхар бөгөөд газар хөдлөлт их байдаг учиртэгж барьдаг юм байна. Харин байшингийн дээврийн материал нь шороогоор хийдгээс шалтгаалан шаргалдуу өнгөтэй байдаг юм билээ. Ер нь шаргалдуу өнгө голлосон улс байна лээ.

Идэж чадах уу?


Та нар үүнийг идэж чадах уу?

Идэж үзэх гэсэн боловч цуг явсан хүмүүс сэжиглээд бас дээр нь энэ хорхой нь үхээгүй амьд, хөлнүүд нь хөдлөөд, арзагнаад байхаар үнэн сэжиг хүрдэг юм билээ. Манай Монголчууд мал мах, гурил будаа л идэж байсан болохоос биш ямар хорхой шавьж идэж ирсэн биш. Тэгээд ч 43 сая малтай биз дээ ( 6,9 сая нь зуданд үрэгдсэн). Тэгэхээр яаж энэ хорхой шавьжийг идэх вэ дээ. Харин урд зүгийнхэн 1,3 тэрбум (2008 оны хагас жилийн байдлаар) хүн болохоор иймэрхүү л юм идэж гол оо зогоодог юм байна даа.

Thursday, April 22, 2010

2010 оны шуурга


Энэ оны 3-р сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд болсон шуурганы зураг. Ньюс.мн-д шуурганы зураг хэрэгтэй бол аваарай. Харин comment дээр авлаа гээд биччихээрэй. Хэлэхгүй авах муухай ш дээ. :)

Энэ зураг бас Ганзо-ийн блог дээр байгаа.

Ориг зураг


Энэ миний авсан ориг зураг нь

Ньюс.мн-хэнд зураг олдоггүй л юм байхдаа


Ноднин 4сарын 22-нд билүү дээ намайг Баянхонгор аймгийн Богд суманд явж байхад шороон шуурга болоод тэрхүү шуургын зургийг авч Ганзо-ийн блог дээр гаргаж байсан юм. Тэгсэн тэрхүү зургийг Ньюс.мн-хэн аваад шуургатай гэсэн мэдээ нь дээрээ тавьчихсан байдаг байна ш дээ. Ганзо тэдэнд тэр зургаа өгөөгүй нь тодорхой. Би бас өгөөгүй нь тодорхой. Тэгэхээр хаанаас авсан байх уу? мэдээж Ганзо-ийн блогоос.