Thursday, September 30, 2010

Tomato

Шинэ сортын улаан лооль.

Би ч эхлээд муудчихсан юм болов уу гэж бодоод асуусан чинь
"Иоджуулсан улаан лооль" гэнэ ээээээ. Анх удаа л харж байгаа болохоор их л гайхлааа.

Ирлээ

Сайн байцгаана уу

Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад албан ажлаар 3700 гаруй км газар 10 хоног яваад ирлээ.


Баянхонгор аймгийн ЗДТГ-ын байр

Ховд аймгийн ЗДТГ-ын байр
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын байр

Saturday, September 18, 2010

Түр баяртай

Би 2010 оны 9 дүгээр сарын 20-с 30-ны өдрүүдэд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад ажиллахаар албан томилолтоор явлаа. Ирээд үргэлжлүүлээд мэдээгээ оруулах болно. Түр баяртай.

Thursday, September 16, 2010

Cruise on the Main river

Буцах нислэг маань орой байсан тул Main Tower дээр гарч үзсэний дараагаар Майн гол дээрх усан онгоцны 100 минутын аялал хийгээд. 9 Евро төлөөд л 100 минутын аялалд гарна даа. 50 минутын 5 евро-ийн аялал нь хөдлөх цэгээс зөвхөн нэг чиглэлд явдаг харин 100 минутын аялал нь гол оо өгсөөд, уруудаад л.
















Mongolian togrog (MNT)

1966 он, 1981 он

Энэ онуудад гаргасан мөнгөн дэвсгэртүүд загварын хувьд адилхан.Тиймээс 66 болон 81 онд гаргасан дэвсгэртүүдийг холиод орууллаа. 1981 онд гаргахдаа тэрнээс өмнөх онуудад гаргаж байсан 25 төгрөгийн дэвсгэртийг хэвлэхээ болиод оронд нь 20 төгрөгийн дэвсгэрт гаргасан байна. Ямар учир шалтгаанаар сольсоныг би болоод Балхжав таашгүй. Учрыг нь олох гээд асууж сураглавал шалтгааныг нь тодруулж болох л байх.

















Mongolian togrog (MNT)

1955 он

1955 оноос өмнө крилл үсгийн дүрмийг өөрчилсөн бололтой байна. Өмнө нь гаргасан мөнгөн дэвсгэрт дээр "БҮГҮД" хэмээн бичиж байсан бол 55 онд "БҮГД" болсон байна. Бас урт эгшигийг хэрэглэж эхэлж. 1941 оны зуутын дэвсгэрт дээр "ЗУН" төгрөг гэж байгаа.